P2013-01-21 - "Халиун буга Мөнхө ногоон нарhан Хүн зонтоёо Хамтдаа байдаг нютагни" сэдэвт өдөрлөг боллоо
Онон Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас зохион явуулж "Халиун буга Мөнх ногоон нарhан Хүн зонтоёо Хамтдаа байдаг нютагни" сэдэвт өдөрлөг 11.00 цагт ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд сургалт явуулав. ![]() 15 цагт "Өөрийгөө тань" сэдэвт лекцийг Ч.Эрдэмцэцэг багш уншив. 3 цагийн турш харилцан ярилцаж лекц уншихад иргэд маш их сэтгэл хангалуун хүлээн авч алга нүжигнүүлсэн сайхан лекц боллоо. Лекцэнд сууснаар би өөрөө хэн бэ, хүнтэй хэрхэн харилцах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлж байна, хүнийг уучлах гомдлоо тайлах, ахмад настнаа хүндлэх зэрэг маш их сургамжтай хүний дотоод сэтгэлийг нээсэн лекц болсон. ![]() 19.00 цагт үдшийн цэнгүүн зохион явуулсан. Уг цэнгүүнд олон олон гэнэтийн бэлэг задарлаа. Иргэд маш их сэтгэл хангалуун үдшийг өнгөрөөлөө. Уг өдөрлөгт ЗДТГ, Хилийн цэргийн 0275 дугаар анги хамт олон идэвх санаачлагатай, зохион байгуулалттай оролцсонд баяр хүргэж байна. Цаашид сумаас болон бусад байгууллагаас зохион явуулж буй үйл ажиллагаанд байгууллагууд маань хамт олноороо оролцож байгаасай гэж хүсэж байна. |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |

15 цагт "Өөрийгөө тань" сэдэвт лекцийг Ч.Эрдэмцэцэг багш уншив. 3 цагийн турш харилцан ярилцаж лекц уншихад иргэд маш их сэтгэл хангалуун хүлээн авч алга нүжигнүүлсэн сайхан лекц боллоо. Лекцэнд сууснаар би өөрөө хэн бэ, хүнтэй хэрхэн харилцах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлж байна, хүнийг уучлах гомдлоо тайлах, ахмад настнаа хүндлэх зэрэг маш их сургамжтай хүний дотоод сэтгэлийг нээсэн лекц болсон. 
